Шууд Chart

“Сrew dragon” сансрын хөлөг амжилттай газардлаа

2021-09-21 15:57:41

Сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн Америкийн томоохон хувийн компани болох “SpaceX ” компани сансрын анхны жуулчдаа задгай сансарт илгээгээд байгаа. Тэгвэл сансрын анхны жуулчдыг тээвэрлэсэн “Crew Dragon” сансрын хөлөг амжилттай газардсан байна.

Ийнхүү сансрын нисэгчид бус харин энгийн иргэдийг задгай сансарт аялуулсан анхны аялал амжилттай болсныг тус компанийн талаас мэдээллээ. "Crew Dragon" сансрын хөлөг Флорид мужийн эргийн бүсэд Атлантын далайд газардсан байна. Тэдгээр аялагчид задгай сансарт дэлхийгээс 590 км-ийн өндөрт гарсан юм. Харин дэлхийн тойрог замд орших олон улсын сансрын станц дэлхийгээс 420 км-ийн өндөрт оршдог юм. Тэд сансарт 3 өдөр аялах хугацаандаа шинжлэх ухааны судалгааны ажлыг явуулсан аж.

Сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мемфисийн хүүхдийн эмнэлгийн залуухан эмч Хейли Арсено, Геологийн профессор Сайен Проктор, Локхийд Мартин корпорацын сансар судлалын ажилтан Кристофер Семброски болон Америкийн тэрбумтан Жаред Айзекмэн нар багтжээ.

Тэрбумтан Жаред Айзекмэн нь 4 хүний сансрын аяллын зардлыг дангаараа даасан гэж мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сrew dragon” сансрын хөлөг амжилттай газардлаа  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй