Шууд Chart

Уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд “Билигт гүүш” шагнал олгоно

2021-09-22 10:09:22

Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төв, “Гэндэндарам” сан хамтран уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд олгох “Билигт гүүш” шагналын уралдааныг орчуулагч нарын дунд зарлажээ.

Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилго бүхий  “Билигт гүүш”  хэмээх цол, шагнал 2015 оноос эхлэн манай шилдэг дуун хөрвүүлэгчдэд хоёр жил тутамд олгогдож ирсэн бөгөөд энэ хугацаанд гурван удаа зохион байгуулаад байна. 

“Гэндэндарам сан" энэ 2021 оноос эхлэн цаашид МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтсоныг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Бүтээлийн төрөл: Уран зохиолын орчуулгын ном ( 2019 оны 7 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд хэвлүүлсэн бүтээл байх бөгөөд бүтээл бүрээс 2 хувийг ирүүлнэ)

Бүтээл ирүүлэх хаяг: МЗЭ-ийн байр 206 тоот (МЗЭ-ийн бичиг хэрэг В.Сэлэнгэ)

Бүтээл хүлээн авах сүүлчийн хугацаа: 2021 оны 10-р сарын 14-ний 17.00 цаг

Шагнал гардуулах ёслол: 2021 оны 10-р сарын 18

Холбоо барих утас: 88014060, 99793704

Шагнал:

Тэргүүн байр – 1. “Билигт гүүш” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг.  3.000.000 төгрөг

Дэд байр – 1. Өргөмжлөл, 1.200.000 төгрөг

Гутгаар байр – 1. Өргөмжлөл, 800.000 төгрөг

Та бүхний таалал оршиж, номын цагаан буян дэлгэртүгэй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд “Билигт гүүш” шагнал олгоно  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй