Шууд Chart

Алхахын ач тус

2021-09-22 11:43:57

Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори илчлэг зарцуулдаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөлөө. Өдөрт 30 минут болон түүнээс дээш хугацаагаар дасгал хийх, эсвэл удаан алхах нь олон ач тустай.

Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн таны сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна. 

Өдөрт 10000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан шатнаас татгалзаж аль болохоор алхахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Алхахын ач тус маш их:
 
1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.
4. Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.
6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.
7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)
9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
10. Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай. 

  


Алхахын ач тус   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй