Шууд Chart

Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

2021-09-22 15:35:09

Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо.

Олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан "Орчлон" сургуулийн багш С.Хүрэлбаатар, "Хобби" сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.


Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй