Шууд Chart

СЗХ: Журамд өөрчлөлт орууллаа

2021-09-23 12:03:10

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хорооноос баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж, журмын хэрэгжих хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөхөөр Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мөн даатгалын гурван компанид аудит хийх эрх, даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. Түүнчлэн таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, дөрвөн хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нэг хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгаж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ: Журамд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй