ОХУ-ын Санкт-Петербург хотын ЭкспоФорум конвенц, үзэсгэлэнгийн төвд “Олон улсын тээвэр, логистикийн анхдугаар форум” зохион байгуулагдаж байна.
Уг форумд Орос, Евразийн тээврийн салбарын гол тоглогчид цугларч, тээврийн салбарыг хөгжүүлэх практик шийдлүүдийг хэлэлцэж байна.
Мөн форумын талбайд орчин үеийн технологи, инновацийн үзэсгэлэн гарч, төмөр зам, далайн болон голын тээвэр, агаарын тээвэр, нисгэгчгүй систем, дижиталчлал, зам барилгын салбарын шийдлүүдийг оролцогчдод танилцуулж байна.
Үзэсгэлэнд Оросын тэргүүлэгч компаниуд “S7 Group”, “Азимут”, “Аэрофлот”, “Гранит Концерн”, “FESCO”, “Трансмашхолдинг” зэрэг байгууллагуудын үзэсгэлэн тавигдаж, зочдод нисэх онгоц, метро, хурдны галт тэрэг, трамвай, ачаа тээврийн автоматжуулсан систем, ухаалаг тээврийн шийдлүүдийг танилцуулах боломжийг олгожээ.
Дижитал технологийн хэсэгт “Geoscan Gemini” нисгэгчгүй нисэх онгоц, “Зоркий М2” хиймэл дагуул, хотын тээврийн жолоодлогын “Cognitive Tram Pilot” систем зэрэг инновацийн бүтээгдэхүүнүүд танилцуулагдаж байна.
Энэ хэсэгт зам, замын хөдөлгөөний хяналт, шалган нэвтрүүлэх цэгийн технологиудыг “Scantronic Systems болон Diagnostica-M” компаниуд бүтээлээ танилцуулжээ.
Олон улсын тээвэр логистикийн форум нь Оросын тээврийн коридоруудын дэлхийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, 2030 болон 2036 он хүртэлх үндэсний зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудыг бодитоор харах, туршлага солилцох боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| Экспофорумд Орос, Евразийн тээврийн салбарынхан инноваци дижитал шийдлүүдийг танилцуулж байна | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.