Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2021-09-25 06:41:42

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын давхарласан 19. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах,  улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.

Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө   
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй