Шууд Chart

Э.Содномпилжээ: “Парис-2024” олимпод амжилтаа бататгах зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна

2021-09-24 18:24:47

Монголчууд “Токио-2020” паралимпын наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59 дүгээр байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр

Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпын алдар” одонгоор тус тус шагналаа.

Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпын хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэсэн юм.


Э.Содномпилжээ: “Парис-2024” олимпод амжилтаа бататгах зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй