Шууд Chart

Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна

2021-09-25 07:18:49

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг илэрхийллээ. 

-Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас мэдээлсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: -Өнөөдөр цэцэрлэгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Хүүхдүүдийн ирц бага байгаа гэсэн үг. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил нийслэлд хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрт нь зохион байгуулаад явна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Боловсрол, шинжлэх ухааны сайдтай Нийслэлийн Боловсролын газар хамтраад тус салбарт хийх гэж буй шинэчлэлттэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна. Уг хоёр байгууллага удирдлага, зохион байгуулалтынхаа хувьд бодлого, чиглэлдээ хамтрах, илүү нягт ажиллах ёстой.  Монгол Улсын боловсролын салбарын 50 хувь нь Улаанбаатар хоттой хамаарал бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын бодлогоос зөрсөн бодлого байх ёсгүй. Бодлого, үйл ажиллагааны хэмжээнд нэгдсэн нэг байр суурьтай ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.


Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй