Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ "Мужийн хүндэт иргэн” цол хүртжээ

2021-10-11 15:36:06

Энэ намрын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд Японы Тоттори мужаас “Мужийн хүндэт иргэн” цол олголоо. Учир нь тэрбээр тус мужийн Тоттори Жёохокү ахлах сургуулийг дүүргэсэн юм.

Энэхүү шагнал нь мужийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог бөгөөд үүнийг Манга зураач Мизүки Шигэрү тэргүүтэй гурван эрхэм л хүртэж байжээ.

Хүндэт иргэний үнэмлэхийг Тоттори мужийн алдарт үхрийн мах таван кг (200 грамм нь 100 долларын үнэтэй), Хошизорамай брэнд будаа 120 кг дагалдсан байна.


Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ "Мужийн хүндэт иргэн” цол хүртжээ   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй