Шууд Chart

Скарлетт Йоханссон “Дисней” компанитай тохиролцоонд хүрч шинэ кино төсөлд хамтрахаар болжээ

2021-10-13 16:21:23

Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссон “Дисней” компанийн эсрэг үүсгэсэн заргаа буцааж, тохиролцоонд хүрчээ. Скарлетт Йоханссон “Дисней” компанитай 40 сая ам.долларын тохиролцоонд хүрсэн хэмээн АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаараа Скарлетт Йоханссон ““Дисней” компанитай ойлголцсондоо баяртай байна. Бид өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлд хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин “Дисней” компанийн Контент хариуцсан захирал Алан Бергман “Скарлетт Йоханссонтой харилцан ойлголцолд хүрсэндээ үнэхээрийн баяртай байна. Цаашид “Tower of Terror" зэрэг олон кино төсөлд хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.

Эргэн сануулахад, Скарлетт Йоханссон өнгөрсөн долдугаар сард “Дисней” компанийн харьяа “Марвел” студи “Black Widow” киногоо кино театр болон “Disney +” онлайн платформоор зэрэг цацсан нь түүнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн гэж үзэн шүүхэд зарга үүсгээд байсан юм. Учир нь түүнтэй “Black Widow” киног зөвхөн кино театр гаргана гэсэн нөхцөлтэй уг кинонд тоглуулах гэрээ хийсэн байжээ. Тиймээс .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Скарлетт Йоханссон “Дисней” компанитай тохиролцоонд хүрч шинэ кино төсөлд хамтрахаар болжээ  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй