Шууд Chart

“Илч”, “Эрчим-Б” баг Үндэсний нэгдүгээр лигт дэвшинэ

2021-10-14 10:54:08

Аваргуудтай эцсийн мөч хүртэл сонирхолтой өрсөлдөөн үзүүлсэн залуу бүрэлдэхүүнтэй “Эрчим-Б” баг мөнгөн медаль хүртэж, “Илч” клубийн хамтаар Үндэсний нэгдүгээр лигт дэвших эрх авсан юм.

Харин хүрэл медалийг “Сэлэнгэ Эф Си” клуб хүртэж нэгэн өрсөлдөөнтэй улирлыг медальтай өндөрлүүллээ. Эхний гурван баг медалиа энгэртээ гялалзуулахын зэрэгцээ шилдэг тоглогчид, 4-10 байрын баг мөн шагналаа гардан авав.

Тодруулбал шилдэг хаалгачаар “Эрчим-Б” багийн Б.Төгөлдөр тодорсон бол “Сэлэнгэ Эф Си” клубээс Г.Баярбаатар шилдэг хамгаалагч, Б.Баярзориг шилдэг хагас хамгаалагчийн шагналыг тус тус хүртлээ.

Лигт хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогчоор нийт 17 гоол бүртгүүлсэн “Илч” клубийн М.Ганбаатар тодорлоо. Мөн М.Ганбаатар спортын мастер цол хүртсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Илч”, “Эрчим-Б” баг Үндэсний нэгдүгээр лигт дэвшинэ  
Үзсэн: 2432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй