Шууд Chart

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл үзүүллээ

2021-10-15 16:31:09

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор Норвеги улсын Осло хотноо 2021 оны 10 дугаар сарын 2-8-нд болсон “Осло-2021” ДАШТ-ий 59 кг-ийн жинд барилдан хүрэл медалийн эзэн болсон.

Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Дэд хурандаа П.Бүрэнтөгс захирагчтай “Аврагч” биеийн тамир, техник спорт хороо 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа болон Онцгой байдлын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн ОУХМ Б.Шоовдорт өнөөдөр хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

 


Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй