
2014 оны 5 дугаар сарын 28-наас 2014 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 30-31-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, салхи шуургатай байна | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.