Шууд Chart

Ази бүсийн эдийг засаг бүхэлдээ удааширч байна

2013-07-18 11:54:06

Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай улс болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь бүс нутгийн эдийн засагч сөрөгөөр нөлөөлж байна хэмээн Азийн хөгжлийн банкны шинжээчид дүгнэжээ. Учир нь Ази бүсийн эдийн засгийн үзүүлэлт таамаглаж байсан хэмжээндээ хүрч чадаагүй байна.

Ази бүс нутгийн эдийн засгийн өсөлт шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас буурсан үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл шинжээчид өнгөрсөн 4-р сард тус бүсийн 45 орны эдийн засгийн үзүүлэлтийг  6.6 хувь хэмээн тооцоолж байсан бол энэ үзүүлэлт 6.3 хувь болон буурчээ. Эдийн засгийн үзүүлэлт буурах болсон гол шалтгааныг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удааширалтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Зүүн өмнөд Хятадын эдийн засгийн өсөлт хэвийн байгаа боловч Хятад улсын хэмжээнд эдийн засаг бүхэлдээ саарч байгаа нь ийнхүү бүс нутгийн хэмжээнд хүртэл нөлөөлж эхэлжээ.

Худалдааны эргэлт удааширсан үзүүлэлтээс үүдэн Хятадын 2013 оны эдийн засгийн өсөлт өнгөрсөн 4 сард 8.2 хувь гэж таамаглаж байсан ч 6 сарын байдлаар 7.7 хувь болж буурсан байна. Гэхдээ Хятад улсад ийм зэргийн эдийн засгийн өсөлтийн удааширалыг тус улсын удирдлага ирээдүйд тоомохон өсөлтийг авчрахын тулд бодлогоор хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж байгаа эдийн засагчид байгаа юм.

Нийтэлсэн: Б.Уянга

Ази бүсийн эдийг засаг бүхэлдээ удааширч байна  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй