Шууд Chart

“Pfizer” вакцин 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг үзүүллээ

2021-10-24 12:23:02

Файзер компанийн бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан вакцин, коронавирусний халдварын эсрэг 90.7 хувийн үр дүнг үзүүлжээ. Хүүхдэд зориулагдсан вакцины туршилтад 5-11 насны 2000 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Туршилтад оролцсон 2000 хүүхдээс 16 нь коронавирусний халдвар авчээ. Файзер компани АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тун вакцин тарих зөвшөөрлийг яаралтай журмаар олгох хүсэлт гаргаад байгаа юм. Энэ нь насанд хүрэгчид болон өсвөр насныханд хийж байгаа тунгийн гуравны нэг гэсэн үг юм.

Мөн бага насны хүүхдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай хийх бөгөөд хүүхдүүдийг вакцинжуулах шаардлагатай гэж 25 мянга гаруй хүүхдийн эмч, эмнэлэгийн ажилтнууд гарын үсгээ зуран, зөвшөөрөл хүлээж байна. Жо. Байдены засаг захиргаа 5-11 насны 28 сая орчим хүүхдэд зориулсан вакциныг нөөцлөжээ.

Файзер компани хүүхдийн вакциныг насанд хүрэгчдийн вакцинаас ялгахын тулд улбар шар тагтай савласан аж. 5-11 насны хүүхдүүдийг энэ сарын 31-ээс эхлэн вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Halloween баярыг угтан вакцинжуулалтаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа ч тус улсын хүнс эмийн чанарын хяналтын газраас Файзер вакцинаар дархлаажуулах зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм. Хэрэв зөвшөөрөл олгогдвол вакцин хамрагдах хүүхдүүд, хүүхдийн эмнэлэгүүд орон нутгийн эмийн сангууд, тэр ч байтугай сургуульд дээрээ ч коронавирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой болно.

АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөх бүлэг 10 дугаар сарын 26-нд, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хуралдаан 11 дүгээр сарын 2-3-нд тус тус болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Pfizer” вакцин 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг үзүүллээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй