Шууд Chart

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна

2026-07-21 16:12:04

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2026 оны 6 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 122.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 27.5 хувь, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсөхөд металлын хүдэр олборлолтын  үйлдвэрлэгчийн үнэ 48.8 хувь, бусад ашигт малтмал олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 41.3  хувь, уул уурхайн туслах үйл ажиллагааны үйлдвэрлэгчийн үнэ 28.5 хувь, нүүрс  олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж  үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 6 дугаар сард өмнөх сараас 2.1 хувиар  өсөхөд нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ  4.1 хувь, уул уурхайн туслах үйл ажиллагааны  үйлдвэрлэгчийн үнэ 1.8 хувиар өссөн нь голлон
нөлөөлжээ.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй