Шууд Chart

НАСА “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа

2021-10-24 13:17:45

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс ирэх оны  1 дүгээр сард гараг хоорондын "Артимес-1" хөлгийг сар луу хөөргөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байсан. Тэгвэл тус төвөөс тус хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулж, ирэх 2 дугаар сард багтаан хөөргөхөөр болжээ.

"Артимес-1" хөлөг сар луу хүрч, түүнээс ч цааш олон мянган миль аялан судалгаа хийх төлөвлөгөөтэй аж. Флорида муж дахь НАСА-гийн төв "Артимес-1" хөлгийг “Спейс Лаунч Систем” гэх зөөгч пуужингаар хөөргөхөөр бэхэлгээ хийж дуусгасан байна. Сарыг судлах уг төсөлд Герман, Израиль улс хамтран оролцож байгаа юм. Мөн "Артимес-1" хөлөг дотор хүнтэй төстэй бүтээгдсэн 2 роботыг илгээнэ.

Уг хоёр роботыг Израиль улсад бүтээжээ. "Артимес-1" хөлөг  98 метр өндөртэй бөгөөд энэ нь эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр гэсэн үг. Ингээд ирэх онд "Армитес-1" хөлгийг хүнтэй төстэй 2 роботтойгоор сар хөөргөсний дараа "Артимес-2" хөлгийг сансрын нисгэгчтэйгээр хөөргөнө гэлээ. Харин "Артимес-3" хөлгөөр анхны өнгөт арьст сансрын нисгэгчийг саран дээр буулгахаар төлөвлөж байна гэж НАСА-гаас мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй