Шууд Chart

ОУХБХ-ны future football хуралд цахимаар оролцлоо

2021-10-25 10:03:50

АХБХ-ны 45-н гишүүн холбоодын шигшээ багийн дасгалжуулагч болон ахлагч нарын хооронд уг хурал явагдсан бол Монголын Үндэсний Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон ахлагч Х.Цэнд-Аюуш нар цахимаар оролцсон юм.

Уг хурлыг ОУБХ-ны Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дарга Арсен Венгер удирдан явуулж хоёр жил тутамд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжийн талаар мөн хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцсан.

Мөн энэ үеэр Азийн хөлбөмбөгийг хэрхэн хурдацтай хурдан хөгжүүлэх талаар ярихдаа тоглогч нийт тоглолтын 80-н хувийг клубдээ үлдсэн 20-н хувийг шигшээ багтай тоглоно гэж тооцоолж шигшээ багийг тэмцээнүүдийг төлөвлөх хэрэгтэйг хэлсэн тэгвэл цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тамирчид тэр хэмжээний тоглолтуудыг хийж чадаагүй хэмээн ярьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХБХ-ны future football хуралд цахимаар оролцлоо  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй