Шууд Chart

ДАШТ: Хошууч А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

2021-10-26 10:53:35

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 2021 оны хэрэглэлтэй хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 255 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм.

Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 6 мөнгөн медаль хүртэн 2021 онд пауэрлифтингийн “Спортын мастер” цол хүртсэн гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


ДАШТ: Хошууч А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй