Шууд Chart

Монгол-Малайзын шигшээ багуудын тоглолт энэ пүрэв гарагт болно

2021-10-26 11:02:29

Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн хүчтэй багуудын нэг Малайзын шигшээ эхний тоглолтоо өчигдөр Лаосын эсрэг хийж, 1:0-ээр хожлоо.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Монголын шигшээ багтай хийх учраас энэхүү хожил Малайзын хувьд тун чухал гурван оноо юм.

2017 онд Малайз Монголын шигшээ багууд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайзын баг 2:0-ээр хожиж байсан удаатай.

Энэ удаад талбайдаа ямар хүчтэй баг болохоо харуулж, хэсгээс гарах зорилготой байгаа Монголын шигшээ Малайзын эсрэг бүхнээ дайчлах нь гарцаагүй. Монгол-Малайзын 23 насны шигшээ багуудын тоглолт энэ пүрэв гарагт 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол-Малайзын шигшээ багуудын тоглолт энэ пүрэв гарагт болно   
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй