Шууд Chart

Режеп Таиип Эрдоган 10 орны Элчин сайдтай ойлголцолд хүрлээ

2021-10-26 13:23:07

Уг мэдэгдэлд, тус улсын бүрэн эрхт байдалд халдахыг завдсан 10 орны Элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ гаргахгүйгээр, цаашид  ойлголцолд хүрч ажиллахаа уламжилсан байна.

Тэрбээр мэдэгдэлдээ Элчин сайдууд Венийн конвенцын 41 дүгээр зүйлд заасан амлалтаа биелүүлж, цаашид илүү хянамгай байна гэдэгт итгэж байна хэмээн онцолсон юм.  Туркийн Засгийн газар хуралдаж байх үеэр Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яам “Венийн конвенцын 41 дүгээр зүйлд заасан дипломат ажилтнууд тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүргийг дагаж байна" гэж албан ёсны твиттер хуудсаараа мэдэгджээ.  АНУ-ын Элчин сайдын яамны гаргасан мэдэгдлийн дараа бусад орны Элчин сайдын яам ижил мэдэгдэл хийсэн бөгөөд хуралдаан дуусах үед Туркийн талаас уг мэдэгдлүүдийг хүлээн авч хөөх шийдвэрээ буцаасан байна.

Харин Режеп Таиип Эрдоган мэдэгдлийнхээ төгсгөлд “Өнгөрсөн хугацаанд манай улсыг хүссэнээрээ төлөвшүүлэх оролдлого хийж байсан орнуудад Турк улс “хатуухан сануулгаар” өөрийн байр сууриа илэрхийллээ. Манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс төрийн эмзэг асуудалд хөндлөнгөөс оролцсон этгээд, ямар ч албан тушаалтан байсан зохих хариуцлагаа хүлээнэ” гэж мэдэгдсэн юм. Хэрэв Анкара уг асуудлыг үл ойлголцлоор дуусгасан бол цаашид НАТО-ийн холбоотнууд болон Европын холбоотой харилцах харилцаанд “дипломат хямрал” нүүрлэх эрсдэл тулгарч байсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ, Франц, Герман тэргүүтэй орны Элчин сайд хүний эрхийн төлөө тэмцэгч, бизнесмен Осман Кавалкаг суллахыг уриалсан нь ийнхүү асуудал дэгдээж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган эдгээр орны Элчин сайдад хориг тавьж нэн даруй тус улсын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаардсан юм.    Эрдоганы энэ мэдэгдлийн дараа тус улсын мөнгөн дэвсгэрт лирийн ханш огцом унаж, ам.доллартой харьцах ханш  нь 9.85 болсноор, түүхэн  доод түвшинд хүрсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Режеп Таиип Эрдоган 10 орны Элчин сайдтай ойлголцолд хүрлээ  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй