Шууд Chart

ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

2021-10-26 14:16:19

Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 1,069 хүн  коронавириусний халдварын хүндрэлээр нас баржээ. ОХУ цар тахлын халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ийг хүртэл ажлын бус өдөр хэмээн зарласан. Дээрх хугацаанд Москва хотод хөл хорио тогтоож байгаа бөгөөд  Курск, Нижний Новгород, Новгород, Перм, Самара, Воронежод өчигдрөөс “ажлын бус” өдрүүд эхэлсэн байна. ОХУ-д нийтдээ 8.2 сая гаруй хүн коронавирусний халдвар авсан бөгөөд 231,669 хүн нас баржээ.

Тус улсын Засгийн газар халдварын тархалт нэмэгдэж, нас баралт өсч байгаа нь вакцинжуулалтын түвшин бага, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоо сул байгаагаас хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор ОХУ даяар 45 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бөгөөд энэ нь нийт хүн амын гуравны нэг  юм. ОХУ-д коронавирусний эсрэг вакцины нөөц хангалттай байгаа ч вакцинд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй