Шууд Chart

Шүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав

2021-10-26 16:17:25

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган”-д тавьсан илтгэлдээ шүүхэд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах талаар байр сууриа илэрхийлж, шүүхийн системд цахимжилт, хиймэл оюуныг шат дараалалтай нэвтрүүлэхийн чухлыг онцолсон.

Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шүүгчдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд цахимжилт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг  Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзаж санал солилцов.

Уулзалтаар шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан батлах сургалтын хөтөлбөрийн дагуу шүүгчдийн сургалтыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, сургалтын үйл ажиллагааг үе шаттай цахимжуулж чанарыг сайжруулах, Улсын дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгчийн сургалтын цахим дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрчээ.   


Шүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй