Гэрийн нөхцөлд хямд төсөр аргаар хэрхэн хар батганаас ангижрах вэ. Гэрийн нөхцөлд хар батганы эсрэг маск, скраб хэрхэн бэлтгэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Нимбэг + Зөгийн бал + Элсэн чихэр
Нимбэгээ дундуур нь хуваан хэрчиж, хэрчсэн хэсэг дээр бүхэлд нь бага зэргийн зөгийн бал түрхэнэ. Дээрээс нь хоёр чимх элсэн чихэр /бор элсэн чихэр хэрэглэвэл илүү үр дүнтэй/ цацна. Бэлэн болсон “байгалийн” гуужуулагчаараа хар батгатай хэсгээ сайтар үрнэ.
Тус аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэхийг зөвлөж байна.
2. Вазелин + Хүнсний скоч
Энэ аргыг усанд орсны дараа шууд хэрэглэнэ. Учир нь энэ үед арьсны нүх сүв тэлсэн байдаг. Хар батгатай хэсэгтээ вазелин түрхэнэ. Вазелин түрхсэн хэсэгтээ хүнсний скоч тавьж, дээрээс нь халуун алчуураар бигнүүр тавина. Алчуур хөрөх хүртэл байлгаарай. Дараа нь салфеткаар вазелинаа арчиж, хар батгатай хэсэг дээрээ хуруугаараа зөөлөн дарна. Ингэснээр хар батга хялбар гадагшилдаг. Дараа нь арьсандаа чийгшүүлэгч түрхээрэй. Энэ аргыг сардаа 1-2 удаа хэрэглэвэл үр дүн нь мэдрэгдэнэ.
3. Наргил модны самрын /кокос/ тос + Эфирийн тос
1/4 аяга бага зэргийн халаасан /богино долгионы зууханд 10 секунд орчим халаах/ наргил модны самрын тосон дээр 10 дусал эфирийн тос нэмж, сайтар хутгана. Нүүрний хөвөн дээр бэлэн болсон бэлдмэлээсээ түрхээд өдөр бүр нүүрээ цэвэрлэхдээ чийгшүүлэгч болгон ашиглана.
Бэлдмэлээ тасалгааны хэмд таглаатай саванд хадгална.
4. Шанцай /корица, синнамон/ + Овъёосны гурил
Нэг цайны халбага овъёосны гурил болон нэг цайны халбага нунтаг шанцайгаа хооронд нь сайтар хутгана. Бага зэргийн бүлээн ус нэмээд, өтгөн зуурмаг болтол хутгана. Бэлэн болсон зуурмагаараа нэг минутын турш нүүрэндээ иллэг хийж, илүүдэл, үхэжсэн арьсаа гуужуулна. Дараа нь хүйтэн усаар угаагаарай. Шанцай түрхсэнээр арьс бага зэрэг чимчигнэж болзошгүй. Хүйтэн усаар угаана.
5. Идэвхжүүлсэн нүүрс + Ногоон шавар
1/2 цайны халбага идэвхжүүлсэн нүүрс, нэг цайны халбага ногоон шавраа 1/2 цайны халбага бүлээн усанд хольж хутгана. Спонж, эсвэл багсаар нүүрэндээ түрхэнэ. Бүрэн хаттал байлгаад, бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
6.Овъёос + Зөгийн бал + Тараг + Оливын тос
Холигчинд 1/4 аяга овъёос, хоёр цайны халбага тараг, хоёр цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага оливын тос хийж, миксердэнэ. Урьдчилж цэвэрлэсэн нүүрээ энэхүү бэлдмэлээр 1-2 минутын турш зөөлөн иллэг хийж, цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Эмзэг арьстай бол энэхүү бэлдмэлээр 5-7 минут маск тавьж болно.
Хар батганаас хэрхэн ангижрах вэ | ||
Үзсэн: 1498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.