Шууд Chart

БНХАУ: Иргэний санал шүүмж чухал

2013-07-18 14:00:00

БНХАУ-ын орон нутгийн хөгжил хийгээд ар иргэдийн аж ахуйн амьдралыг сайжруулах зорилгоор тус улсын удирдлага томоохон аян зохион байгуулах  гэж байна.  Үүнд орон нутгийн удирдлага аливаа асуудлыг хөндөхдөө ард иргэдийн нүдээр харж байх нь чухал гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Энэхүү аяны гол онцлог нь төрийн удирдлага хийгээд орон нутгийн захиргаа, ард иргэдийнхээ ашиг сонирхолд нийцсэн, тэдний хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан хөгжлийн олон төрлийн ажил зохион байгуулах юм. Тиймээс уг ажлын хүрээнд тус улсын удирдагч Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн орон нутгаар айлчлан, ард иргэдтэйгээ уулзаж, ахуйн амьдралтай нь танилцсан байна.

Хамгийн чухал нь иргэдийн санал бодлыг сонсох нь айлчлалын гол зорилго байсан гэдгийг албаныхан хэлж байна. Үүнээс гадна иргэдээс ирэх гомдол, шүүмж нь орон нутгийн захиргаанд хамгийн том зөвлөмж буюу иргэдийнхээ хүсэлд нийцсэн ажил зохион байгуулхад чухал нөлөө өгөх юм. Тиймээс айлчлалын үр дүнд иргэний санал бодол дээр тулгуурлан орон нутаг руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн учир уг аяныг эхлүүлхээр болжээ. Аяны үр дүнд Хятадын олон ард иргэдэд тулгамдаад байгаа асуудалд бэрхшээлийг шийдвэрлэсэн байх болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Нийтэлсэн: Б.Уянга

БНХАУ: Иргэний санал шүүмж чухал  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй