Шууд Chart

Хятад, Япон улсууд Сэнкаку арлыг 2 улс өөрсдийн эзэмшил хэмээн зарлалаа

2013-07-18 14:47:35

Хятад, Японы газар нутгийн эзэмшлийн тухай маргаантай бүс болсон Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлыг 2 улс хоёулаа өөрсдийн эзэмшил хэмээн зарлалаа. Өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ Сэнкаку арлын ойролцоо орших Окинавагийн Ишигаки арал дээр очих үеэрээ   “Сэнкаку арлыг эрт дээр үеэсээ л Японы газар нутгийн нэг хэсэг байсан. Мөн олон улсын хуулийн дагуу манай орны эзэмшил мөн” гэснийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан байна.
 
Үүний дараагаар Хятадын эрх баригчид Шинзо Абэгийн эдгээр үгс 2 талын нутаг дэвсгэрийн маргааныг улам дэвэргэж байгаа хэрэг хэмээн буруутгасан байна. Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин энэ тухай мөн сэтгүүлчдэд уламжлахдаа “Сэнкаку буюу Хятадаар Дяоюйдао арал нь эрт үеэс Хятадын эзэмшил байсан. Иймд Хятадын засгийн газар энэ арлыг эзэмших эрхээ үргэлжлүүлэн тууштай хамгаалах болно ” гэсэн байна. Мөн Зүүн Хятадын тэнгисийн энэ арал дээр хятадын талаас байгалийн хий олборлох тавцан барьж байгаа явдалд Японы тал түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч Хятадын талаас энэ үйлдэл нь 2 талын хий олборлох тухай хэлэлцээрийг зөрчөөгүй хэрэг хэмээн мэдэгдээд байна.
Нийтэлсэн: Б.Уянга

Хятад, Япон улсууд Сэнкаку арлыг 2 улс өөрсдийн эзэмшил хэмээн зарлалаа  
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй