Шууд Chart

Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах шинэ технологийг ашиглана

2013-07-18 14:45:34

НҮБ-ын хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийнхөн хөгжиж буй улс орон болон нийгэм, улс төрийн зөрчил мөргөлдөөнтэй газруудад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд техник технологийн дэвшлийг ашиглахаар болжээ. Мөн түүнчлэн Нью Йорк хотноо болсон уулзалтын үеэр уг үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан байна.

Тухайлбал Гватемала улсад байрлал тогтоогч төхөөрөмжийн тусламжтайгаар эмэгтэйчүүд аюултай газраар зорчихгүй болсон аж. Мөн Төв Африкын орнуудын эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх үедээ гар утасаараа шууд мэдээлж, хэрэгтний төрхийг утасныхаа аппаратанд буулгаж авснаар цагдаагийнхны ажилд туслах болсон байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага нь нийт 74 оронд салбар төлөөллийн газруудтай. Уг салбаруудаараа дамжуулан охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг  ажээ.
Нийтэлсэн: Б.Уянга

Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах шинэ технологийг ашиглана  
Үзсэн: 1747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй