Шууд Chart

Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ

2021-11-29 16:31:07

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил дуусаж уулзварын 6 ширхэг боолтыг талууд харилцан боож, галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. Ийнхүү Замын Үүдээс хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилж дууслаа.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байна. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх  ач холбогдолтой юм гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.


Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй