Шууд Chart

Монгол Улсыг төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө

2021-11-29 16:45:49

ОУХБХ /FIFA/-ны оны шилдгүүдийг шалгаруулах "FIFA BEST" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар саналаа өгдөг билээ. Өнгөрсөн жилээс эхлэн ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар санал өгч эхэлсэн.

Тэгвэл Монголын Эрэгтэй Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэбат, багийн дэд ахлагч А.Алтантуяа нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт тус бүр гурван хүнд саналаа өглөө.

Тус “FIFA BEST” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа цахим хэлбэрээр ирэх 2022 оны нэгдүгээр сарын 17-нд болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсыг төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй