Шууд Chart

Азийн хөлбөмбөгийн холбооны их хурал цахимаар боллоо

2021-11-29 17:20:26

Азийн хөлбөмбөгийн холбооны 31 дэх удаагийн их хурал цахимаар зохион байгуулагдаж, шар тивийн хөлбөмбөгийн холбоодын удирдлагууд чууллаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Гадаад Харилцааны хэлтсийн мэргэжилтэн Н.Батбилэг, Д.Энхжин нар тус хуралд цахимаар оролцов.

Энэ удаагийн ээлжит хурлаар өнгөрсөн удаагийн хурлын протоколыг батлаж, 2022 оны төсөвийг баталлаа. Мөн өнгөрч буй оны аудитын болон санхүүгийн тайлангаа Азийн Хөлбөмбөгийн Холбоо тайлагнасан бөгөөд энэ их хурлаас Ernst & Young аудитаар ажиллахаар болсон юм.

Эцэст нь 2021 оны үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэлээ. Өнгөрч буй он жилүүдэд Ковид-19 цар тахлын аюул, харанга дэлдсэн ч Азид хөлбөмбөг бага багаар эргэн ирж, алхам алхамаар хэвийн байдалд шилжсээр байгааг АХБХ онцолж, холбоо тус бүр халдвар хамгааллын дэглэмийг чанадлан сахиж байгаад талархал илэрхийлж байв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн хөлбөмбөгийн холбооны их хурал цахимаар боллоо  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй