Шууд Chart

Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийлээ

2021-11-30 14:52:43

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ хувилбар болох “Омикрон” вирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсад тархаж болзошгүй салбар дундын 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ, ХНХЯ ЗТХЯ, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж,  үнэлгээнээс гарсан үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийлээ  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй