Шууд Chart

Баруун зүгийн нутгуудаар түр зуурын бороотой

2014-05-31 09:28:09

2014 оны 5 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар 13-18 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  27-32 хэм, бусад нутгаар  20-25хэм  дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна.  32-37 хэм дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, заримдаа түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.  31-33 хэм дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Дорноговийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 32-37 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  30-32 хэм дулаан байна.

Баруун зүгийн нутгуудаар түр зуурын бороотой  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй