Шууд Chart

Монголбанк 2021 оны 11 дүгээр сард 1.86 тн үнэт металл худалдан авлаа

2021-12-05 11:35:51

Монголбанк 2021 оны 11 дүгээр сард 1.86  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тн үнэт металл худалдан аваад байна.

2021 оны 11 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 11 дүгээр сард 166,639.90 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.


График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)


График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


График 3. 2021 оны 11 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Монголбанк 2021 оны 11 дүгээр сард 1.86 тн үнэт металл худалдан авлаа  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй