
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гарагт Налайх дүүргийн "Цонжин Болдог" /Мандал жуулчны бааз/-т болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно. “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээнийг дараахи ангиллаар зохион байгуулах юм.
Үүнд: · 15 нас хүртэлх охид, хөвгүүд: 1500м
· 50-60 хүртэлх нас эм, эр: 5000м
· 50 хүртэлх эм, эр 5000м
· 60 наснаас дээш эм, эр: 3000м
· Насанд хүрэгчид эм, эр: 10 км
· Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.
Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулна. Тэмцээнд оролцох иргэдийг 2013 оны 7-р сарын 20 хүртэл Спортын төв ордны 25 тоотод бүртгэж байгаа аж. Холбоо барих утас : 70108687, 99545590 гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
“Тал нутгийн марафон – 2013” болно | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.