
Манай улс Сансар од эрхэсийн ордон, музейтэй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ музейд монгол хүн сансарт ниссэн түүх, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг үзэж, сонирхох боломжтой юм.
Одоогоор ордон, музейг үзэх үнэ төлбөр нь тодорхойгүй байна. Одон орон судлалын төвөөс Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран хүүхэд залууст аль болох хямд үнээр үзүүлнэ гэдгийг онцлосон юм. Мөн од эрхэс, нарны аймаг, нар сарны хиртэлтийг бодитоор харуулна гэж Одон орон геофизикийн судалгааны төвийн захирал н.Дэмбэрэл ярилаа.
Өдрийн цагаар од харах боломжтой боллоо | ||
Үзсэн: 2273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.