
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр,Алтай нуруунаас усжих Ховд, Чигэртэй болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-5 см нэмэгдэж, Ус судлалын харуул Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Халх-Баянхошуу, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-25 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтий нурууны баруун хажуугийн Шарын гол, Ерөө, Туул, зүүн хажуугийн Хурх, Балж, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Тэс, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 15-80 см тус тус давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.