Шууд Chart

Мөсөнд авиралтын дэлхийн цуврал цомын тэмцээнийг зорилоо

2022-01-15 10:30:38

Монголын Уулчдын Үндэсний холбооны баг тамирчид өнөөдөр Швейцарь улсын Saas-Fee хотод энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд болох Мөсөнд авиралтын ДАШТ-нд оролцохоор эх орноосоо мордлоо.
 
Багийн бүрэлдэхүүнд: 
 
Б.Ганзориг /Спортын мастер Багийн ахлагч, дасгалжуулагч/
Н.Хэрлэн /ОУХМ Сутайн бор клуб/
Д.Баасандорж /СМ Хайрхан клуб/
Д.Отгонхүү /СМ Улаанбаатар аялагч клуб/
Ч.Мандахбаяр /СМ Улаанбаатар аялагч клуб/ нар багтжээ. 
 
Тамирчид тэмцээний өмнө ОХУ-ын 3Кировт энэ сарын 16-наас 24-ний хооронд нэмж бэлтгэл хийж, нэгдүгээр сарын 25-ны өдөр Москва- Женевт-Saas-Feeд очиж ДАШТ-д оролцох юм.
 
Эх сурвалж: МУҮХ

Мөсөнд авиралтын дэлхийн цуврал цомын тэмцээнийг зорилоо  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй