Шууд Chart

МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо

2022-01-18 12:36:52

Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзалын дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалтуудыг авсан юм. Энэхүү шалгалтуудын дүн нийлж МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой.

Түүнчлэн ирэх сарын 5-9-ний хооронд Төв аймаг дахь бэлтгэлийн баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинар болно. Хөлбөмбөгийн улирлын өмнөх анхны сургалт энэ болох бөгөөд 3 дугаар сард ангилалтай шүүгчдээс фитнесс тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.


МХБХ-ны А болон В ангилалтай шүүгчдийн футзалын семинар боллоо  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй