
МХБХ-ны футзалын сонирхогчдын цомын тэмцээн “Хан Хиллс” спорт зааланд эхэлж медальт байранд шалгарсан багуудаа тодрууллаа.
Тус тэмцээний хүрэл медалийн төлөө “Капитрон” болон “Шонхор” клубийн хооронд явагдаж, 10-0 харьцаатайгаар “Капитрон” илт давуу байснаар хүрэл медалийн эзэд болов.
Аваргын төлөө Баян-Өлгий аймгийн “Номадик Хантерс” болон Хан-Уул дүүргийн “Хан-Уул” клубүүдийн хооронд тун өрсөлдөөнтэй тоглолт болж Хантесрчуудаа Б.Ертис 1’23’28’29’ М.Ертис 17’ гоол оруулж “Хан-Уул” клубээс Б.Амарсанаа 8’ Т.Мөнхбаатар 7’ нар тус тус гоолуудыг оруулснаар 5-2 харьцаатай “Номадик Хантерс” клуб энэ удаагийн “Футзалын Сонирхогчдын Цом”-ын тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль цомын эзэд боллоо.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд шагнал гардуулахаар МХБХ-ны Зөвлөл гишүүн ТЗБХ-ны дэд дарга Б.Гансүх, ТХХ-ны дарга Б.Болдбаатар нар хүрэлцэн ирсэн юм.
Шагнал гардуулахын өмнө тэмцээний аваргын төлөө тоглолтын шүүн явуулсан шүүгч нар дурсгалын медалийг гардуулан өгсөн бол мөн энэхүү тэмцээнд оролцсон 16 багаас МХБХ-ны футзалын нэгдүгээр лигийн эрхийг авсан “Халиун Од”, “Сор”, “Шинэ Налайх”, “Төв Буганууд”, “Арвис-2”, “Шонхорууд” болон медалийн төлөө өрсөлдсөн “Шонхор”, “Капитрон”, “Хан-Уул”, “Номадик Хантерс” гэсэн нийт 10 клубийг танилцуулсан юм.
Тэгвэл тус тэмцээнд байрлал бүрдээ бусдыгаа манлайлсан шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар “Номадик Хантерс” клубийн Т.Серлан мөн аваргын төлөө тоглолтод 4 гоолыг оруулж багтаа аваргын цомыг авчирсан Б.Ертис шилдэг тоглогчоор тодорсон бол нийт энэхүү тэмцээнд 20 гоол оруулсан “Хан-Уул” клубийн Б.Цогтбаатар шилдэг довтлогчоор тус тус шалгарлаа.
Футзалын сонирхогчдын цомд “Номадик хантерс”-чууд түрүүллээ | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055