Шууд Chart

"Сургуулийн хөлбөмбөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ

2022-01-24 10:12:04

“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлнэ.

2027 он хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлыг хийхээр санал солилцжээ.

Үүнд:

 21 аймагт Азийн хөлбөмбөгийн холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэх

 Сургууль бүрийн нэг биеийн тамирын багшийг хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болгон сургах

 Хөлбөмбөгийн онлайн хичээлийг аппликейшнаар дамжуулан багш нарт хүргэх

 2100 бөмбөгийг сургуулиудад хүргэх

 “Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудад санамж бичиг байгуулан хамтран ажиллах юм.

Сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна.

2022 онд 52, 34, 28, 2, “Оюуны Ундраа” цогцолборын талбайг засварлахаар төлөвлөжээ.

Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Сургуулийн хөлбөмбөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Monkhjin Davaajargal [127.0.0.xxx] 2024-02-25 15:37
muiio

Бидэнтэй нэгдээрэй