Шууд Chart

Узбекистанд тог тасарсан тул тэмцээнийг нэг хоногоор хойшлуулав

2022-01-26 11:03:42

Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын U22 боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Гэвч тус улсад цахилгаан тасарсан тул тэмцээн нэг түр хойшлогджээ. Азийн боксын холбооны удирдлагууд U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний шинэ хуваарь гаргасан байна.

ASBC болон U22 зохион байгуулах хорооноос гаргасан U22 Азийн АШТ-ий шигшээ тулааны шинэ хуваарь:

  • Нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээхийн тулд тэмцээн өнжинө.                                                                                              
  • Нэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас Эмэгтэй Хагас шигшээ тулаан, 17:00 цагаас Эрэгтэй Хагас шигшээ тулаан болно.                
  • Нэгдүгээр сарын 28-ны өдөр амарна.
  • Нэгдүгээр сарын 29-ний 13:00 цагаас Эмэгтэй Шигшээ тулаан, 17:00 цагаас Эрэгтэй Шигшээ тулаан болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Узбекистанд тог тасарсан тул тэмцээнийг нэг хоногоор хойшлуулав  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй