Шууд Chart

Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулна

2022-01-26 12:21:30

Биеийн тамир, спортын улсын хороо, БШУЯ, МҮОХ-ны зүгээс Биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд

БТСУХ-ны зүгээс “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулах, “Парис-2024” зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх юм.

Түүнчлэн биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, цахим санг төгөлдөржүүлэх, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа байгааг цохон тэмдэглэе гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулна  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй