Шууд Chart

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна

2022-02-09 09:48:54

Монголын хөлбөмбөгийн холбооны 2022 оны улирлын эхний дасгалжуулагчийн сургалт болох Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна. Тус сургалт энэ сарын 11-нд өндөрлөх бөгөөд Олон улсын “Улаанбаатар” их сургуульд онол, практик хосолсон хэлбэрээр явагдаж байна.

Энэхүү сургалтыг нээж МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг, Футзал элсний хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Р.Жаргалсайхан нар оролцогч нарт амжилтыг хүсэв.

Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч төдийгүй АХБХ-ны Футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир сургагч багшаар ажиллаж байгаа бол сургалтад Футзалын нэгдүгээр лиг болон өсвөр насны хүүхдийн тэмцээнд оролцож буй клубуудэд ажиллаж байгаа нийт 14 дасгалжуулагч хамрагдаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй