Шууд Chart

“Хүчит шонхор” захын удирдлагуудад мөнгөн торгууль оногдуулав

2013-07-19 13:57:03

“Хүчит шонхор” захын удирдлагуудаас дарамт шахалт их ирдэг, түрээсийн төлбөр хэтэрхий өндөр байдаг талаар түрээслэгчид  байнга гомдол гаргадаг билээ. Өнгөрсөн сард ШӨХТГ-аас тус захад шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлжээ. Тиймээс “Хүчит шонхор” ХХК-ийн захирал Т.Сайнхүүд 110 сая төгрөгөөр торгох албан бичиг хүргүүлсэн байна. Ижил хэмжээтэй талбайтай түрээслэгчдээс харилцан адилгүй түрээс авч байсан нь шалгалтаар илэрч зургадугаар сарын 3-нд зөрчлөө арилгахыг сануулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл байдал хэвээр байсан тул ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг үндэслээд 110 саяар торгохоор болжээ.


“Хүчит шонхор” захын удирдлагуудад мөнгөн торгууль оногдуулав  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй