Шууд Chart

21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх шүүгчийн сургалт эхэллээ

2022-02-24 08:16:21

Орон нутгийн гишүүн холбоодод ангилалтай шүүгчдийг бэлдэх мөн хөгжүүлэх зорилгын хүрээнд МХБХ-ноос анхаарч орон нутагт сургалтуудын зохион байгуулсан билээ.

Тэгвэл энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 6-ны хооронд 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдах тус тэмцээнд МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран ажиллах шүүгчдийн сургалт эхэлжээ.

Уг сургалтад нийт есөн аймгийн 18 оролцогч, дөрвөн хоногийн хугацаанд сургалтад хамрагдаж шалгалтуудаа өгсөнөөр 21 аймгийн аврага шалгаруулах тэмцээний өмнөх өдөр хамтран ажиллах найм хүртэлх шүүгчийн нэрс тодрож орон нутгийн “С” ангилалтай шүүгчийн батламжаа авах аж.

Тус сургалтын сургагч багшаар МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах нар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх шүүгчийн сургалт эхэллээ  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй