Шууд Chart

Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ

2022-02-27 11:13:47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор аймгийн “Тэмүжин” театрт нээлээ.

Тус нээлтийн ажиллагаанд АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар нийт оролцож буй 19 аймгийн шигшээ багийн тамирчдад амжилтыг хүсэж нээж үг хэллээ.

Монголын Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай уншиж танилцуулж Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд гардуулж өглөө.

МХБХ-ны Гавьяаны одонгоор Баянхонгор аймгийн ХБХ-ны зөвлөлийн гишүүн Д.Цэгмэдэд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай гардууллаа.

Энэ сарын 23-наас эхэлсэн орон нутгийн шүүгчийн сургалтад хамрагдаж амжилттай тэнцэж анх удаагаа тус тэмцээнийг МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран шүүн удирдахаар болсон Б.Еркин/Баян-Өлгий/, Г.Гэрэлт-Од /Хөвсгөл/, Ч.Нандин-Эрдэнэ /Орхон/, Б.Нямбаяр /Дархан-Уул/, Г.Алтаншагай /Сэлэнгэ/ аймгийн шүүгч нарт орон нутгийн С ангиллын шүүгчийн батламжийг гардуулан өглөө.

Мөн МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан тус тэмцээний зохион байгуулах комиссын дарга, Баянхонгор аймгийн ХБХ-ны зөвлөлийн гишүүн Г.Батжаргалд идэвх санаачилга гарган тэмцээнийг зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй