Шууд Chart

АХБХ-ны клуб лицензжүүлэлтийн цахим сургалт явагдлаа

2022-03-02 17:02:36

АХБХ-ны "Клуб лицензжүүлэлтийн сургалт" цахимаар явагдаж, гишүүн холбоодын мэргэжилтнүүд хамрагдсан юм. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гишүүн Байгууллага Менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа болон мэргэжилтэн Ц.Оюундарь мөн тус сургалтад хамрагдаж, мэдээлэл авсан юм.

Тус сургалтаар ирэх жилүүдэд клуб лицензийн журам болон АХБХ-ны тэмцээний календарьт орох өөрчлөлтүүдийг танилцуулсан бөгөөд календарьтай холбоотойгоор лицензийг баталгаажуулах болон лицензийн материал бүрдүүлэх хугацаанд өөрчлөлт орсон байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн холбоо тул эдгээр хугацааны өөрчлөлтүүд харьяа бүхий клуб, гишүүн холбоодод хамааралтай аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

АХБХ-ны клуб лицензжүүлэлтийн цахим сургалт явагдлаа  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй