
НИТХ-аас баталсан ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн эцсийн шалгаруулалтыг иргэд өөрсдөө хийх учиртай. Тиймээс өнгөрсөн Бямба гарагт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонгох "сонгуульд" саналаа өглөө.
Энэ хэсэгт төсөл хэрэгжүүлэх эрхийг эхний сонгон шалгаруулалтаар “Зос трейд” компани авсан бөгөөд иргэдийн олонхийн дэмжлэг авсан тохиолдолд албан ёсоор төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсанд тооцон Батламж гардуулах юм.
“Гэр хорооллын барилгажилт” төслийн нэгжээс өгсөн мэдээллээр санал хураалтад иргэд идэвхитэй оролцож нийт иргэдийн 67,8 хувь нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгох сонгуульд саналаа өгчээ. “Зос трейд” компани саналаа өгсөн иргэдийн 68 хувийн дэмжлэгийг авснаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болсон байна. Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15 дугаар хорооны 15.7 га газарт дахин төлөвлөлт хийснээр инженерийн дэд бүтэцэд холбогдсон нийгмийн үйлчилгээндээ ойр “Дэнжийн мянга” шинэ хорооллын эхний хэсэг Улаанбаатар хотод сүндэрлэх юм.
Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ сонголоо | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.