Шууд Chart

Вашингтонд үндэсний интоорын цэцэгсийн наадам эргэн нээгдлээ

2022-03-23 15:48:52

Ковид-19 цар тахлын хязгаарлалтаас шалтгаалан хоёр жилийн турш хаагдсанаас хойш Вашингтоны үндэсний интоорын цэцэгсийн наадам ийнхүү эргэн нээгдлээ.

Анх 1912 оны 3 дугаар сарын 27-нд Токио хотын дарга Юкио Озаки АНУ, Япон хоёр улсын хооронд, мөн хоёр үндэстний хоорондын ойр дотно харилцааг тэмдэглэж Вашингтонд Японы интоорын мод бэлэглэж байжээ.

Үүнээс хойш жил бүр хаврын баярыг тэмдэглэж ирсэн ба том, өнгөлөг гелэн бөмбөлгүүд, хөвөгч онгоцнууд, улс орны өнцөг булан бүрээс ирсэн марш хамтлагууд, хөгжим, үзүүлбэр зэрэг нь наадмын онцгой арга хэмжээ юм.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тооцоолсноор энэ жилийн интоорын модод 3 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд цэцэглэлтийн оргил үедээ хүрэх юм байна.


Вашингтонд үндэсний интоорын цэцэгсийн наадам эргэн нээгдлээ  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй